Түйн голын бетонон гүүрийг бэхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Түйн голын бетонон гүүрийг бэхэлжээ

Нийслэлээс
Баянхонгор аймгийн төв рүү явах зам дахь Түйн голын бетонон гүүрийг
шинээр засварлан бэхэлжээ. Нийтдээ 340,0 сая төгрөгөөр уг гүүрийг
бэхлэж, ус зайлуулах шугам шинээр хийсэн ба “Гангүүр” компани энэ ажлыг
гүйцэтгэсэн байна. Баригдаад 32 жил болж буй уг гүүрийг хүчитгэн
бэхэлсэн ажилтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга танилцжээ.

Зөвхөн
бэхэлгээ хийхээс гадна тус гүүрэнд ус зайлуулах шугам шинээр хийсэн
байна. Мөн аймгийн төв дундуур урсдаг Түйн голын усны гольдролыг засах
ажлыг хийжээ. Ингэхдээ гүүр бэхлэх ажлаас тусад нь төсөв гаргуулсанаа
ажил гүйцэтгэсэн компанийн удирдлагууд хэлсэн. 1970-аад онд баригдсан
иймэрхүү гүүрүүдийн тулгуур муудсан байдаг тул бэхэлгээ хийх болсон гэж
байсан юм. ЗТБХБЯ-ныхан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, хийж,
гүйцэтгэж буй автозам, гүүрийн ажлуудтай танилцаж байгаа аж.   

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж