
Зөвхөн бэхэлгээ хийхээс гадна тус гүүрэнд ус зайлуулах шугам шинээр хийсэн байна. Мөн аймгийн төв дундуур урсдаг Түйн голын усны гольдролыг засах ажлыг хийжээ. Ингэхдээ гүүр бэхлэх ажлаас тусад нь төсөв гаргуулсанаа ажил гүйцэтгэсэн компанийн удирдлагууд хэлсэн. 1970-аад онд баригдсан иймэрхүү гүүрүүдийн тулгуур муудсан байдаг тул бэхэлгээ хийх болсон гэж байсан юм. ЗТБХБЯ-ныхан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж, хийж, гүйцэтгэж буй автозам, гүүрийн ажлуудтай танилцаж байгаа аж.
А.Зул