Эгшиг үсэг 13 гэвэл итгэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Эгшиг үсэг 13 гэвэл итгэх үү?

Монгол хэл хаа эрт цагт орос хэл шиг “мыло-мило”, “быть-бить” гэж өөр үг үүсгэдэг хэлний урдуур, хойгуурх хоёр И-тэй байсан. Цагийн урсгалд энэ хоёр И ижилсэн ижилссээр нэг болсон юм. Үүнийг “Монгол кирил бичгийн эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх А, Э, И, О, У, Ө, Ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Я, Е, Ё, Ю, Й, Ы зургааг туслах эгшиг гэнэ.” гэсэн “Монгол кирил бичгийн дүрэм” гэрчилнэ. Үүгээрээ И үндсэн, Й, Ы хоёр туслах эгшиг болохыг л сануулаад байгаа юм.

“Туслах эгшиг” гэх өрхийн Я, Е, Ё, Ю дөрвөн гишүүн “бүтэн И”-г бараадаж, ИА(я), ИЭ(е), ИО(ё), ИУ(ю) болоод нүдэнд үзүүрлэгдэлгүй амар жимэр амьдарч байна. Харин Й, Ы хоёр энэ дөрөв шигээ дархлагдаж чадалгүй адлагдаж, халагдахдаа дөхөөд байгаа нь бас л “бүтэн И”-тэй холбоотой.

“Жаран нэгийн И” гэдэг “Ы” дүрстэй үндсэн бус эгшиг дутуу бичсэн зургаагийн тооны ард ромбо “I”-ийн тоо тавиад “61” гэж цоллуулсан бололтой. Хэлбэр, нэр хоёрыг нь ийн ойлгоод, үүргийг нь шинжлээ. Аавынд байгаа “жаран нэгийн И” ээжийнд байгаа хагас, бүтэн хоёр И”-ээс ер ялгаагүй дуудагдана. Тийм болоод л “Үндсэн эгшиг” өрхийнхөн “бүтэн И”-ийнх нь  эрхэнд халдлаа гээд өндөр босгоо алхуулаагүй гэнэ.

.Багадсан малгайг “бүтэн И” дээр дээш харуулан шидэж, нэр дээр нь “хагас” гэсэн бэлгэгүй үг нэмсэн “хагас И”-ийн хачин зан “Үндсэн эгшиг”-ийнхнийг ундууцуулжээ. Дээрэлхүү энэ үсгийн “бүтэн И”-ээс илүү шинжийг тогтоох гэж “айл, айраг, аагтай, сэнтий” гэсэн үгсэд хэлүүлж үзлээ. “Бүтэн И”-ээс  ялгарах ямар ч юмгүй байсан тул “Өрхийн гишүүнийх нь оронд эзэн суух санаатай өөдгүй нөхөр байна!” гээд өргөө гэрийнхээ үүдээр өнгөрөхийг ч хоригложээ…

“Егөөтэй 99 тайлбар” номын ““Бүтэн И”-тэй суудал булаацалдсан “хагас(й), жаран нэгийн(ы) И”-ийн хачин түүх”өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж