Монголын чөлөөт бөхийн үндэсний академи байгуулагджээ. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж буй тамирчдыг мэргэжлийн төвшинд бэлтгэж, шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготой академид чөлөөт бөхийн нэрт тамирчид, туршлагатай дасгалжуулагчид багшлах юм байна. Тухайлбал, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Рио-2016” олимпийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, дасгалжуулагч Л.Энхбаяр нар дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд багтжээ.
Академийн тамирчид Буриадын ерөнхийлөгчийн цомын тэмцээнд оролцохоор 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явжээ. Мөн Хөх Хотод дасгалжуулагч Л.Энхбаярын удирдлагад зарим тамирчид хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэлсэн байна.
Б.ЭНХ