Театраа андуурч үзвэрээс хоцрох нь олон байна

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Театраа андуурч үзвэрээс хоцрох нь олон байна

Олон улсын эмэгтэйчүүд баярын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Харин энэ өдөр үзвэр үзэх гэсэн охид, эмэгтэйчүүд театрыг зорих нь олонтаа. Харин Улсын драмын эрдмийн театр болон Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрыг иргэд андуурч үзвэрийн цагаасаа хэдэн минут хоцрох тохиолдлууд олон гарсан байна.

1963 онд Улсын дуурь, бүжгийн театрыг Улсын драмын театраас салгасан түүхтэй. Тухайн үед драмын театрыг Ардын дуу бүжгийн чуулгын хамт Залуучуудын ордонд буюу бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн урд байрлуулжээ. 1966 онд Драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон бөгөөд 1981 онд Улсын драмын академик театр, 2002 онд Улсын драмын эрдмийн театр хэмээн нэрийг нь өөрчилжээ.

Харин үндэсний болон дэлхийн сонгодог урлагийг түгээх Улсын Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр Соёлын төв ордны урд байрладаг. Энэхүү театраас сонгодог урлагийн олон шилдэг уран бүтээлчид төрөн гарсаар байгаа билээ.

Ийнхүү баярын өдөр үзвэрийн хуваарь давхцахад иргэд театраа андуурах нь элбэг байна.

ТӨВ ШУУДАНГИЙН УРД БАЙРЛАХ УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

СОЁЛЫН ТӨВИЙН УРД БАЙРЛАХ УЛСЫН ДУУРЬ, БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж