Солонгосын хойгт АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах систем байршуулсан нь Бээжин болон Сөүлийн дипломат харилцаанд зөрчил үүсгэлээ.
Өмнөд Солонгосын “Easter Jet” компани Чёнжу, Чежү хотоос Хятадын Нинбо, Жинжян, Харбин хүрэх онгоцны нислэг цуцлагдсан болохыг цахим хуудсаараа мэдэгджээ.
Өнөөдрийн байдлаар Хятадын “Eastern Airlines” болон “Spring Airline” компаниуд Өмнөд Солонгосын Чежу арал хүрэх ирэх долоо хоногийн хуваарьт нислэгийн тасалбарыг худалдаалахгүй байна.
Үүний зэрэгцээ далайн тээврийн хэд хэдэн компани хоёр орны хоорондох бараа тээврийн үйлчилгээг зогсоосон байна.
Хятадын засгийн газрын зүгээс иргэдийг Өмнөд Солонгосын санал болгож буй визний багцыг худалдаж авахгүй байхыг уриалсан юм.
“THAAD” пуужингийн системийг Солонгосын хойгт байршуулахын эсрэг Хятадын талаас авч буй арга хэмжээ нь БНСУ-ын аялал жуулчлал, худалдааны салбарт хохирол учруулж эхэлжээ.
Өмнөд Солонгосын аялал жуулчлалын салбар Хятадаас ихээхэн хамааралтай бөгөөд тус улсад ирдэг гадаадын иргэдийн тал хувь нь хятадууд байдаг аж. Үүний хариуд Өмнөд Солонгосын засгийн газраас Дэлхийн худалдааны байгууллагад Хятадын эсрэг гомдол гаргахаар зэхжээ.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА