Б.Хурцыг ялласан шийдвэрийг эсэргүүцэж жагслаа

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг ялласан шийдвэрийг эсэргүүцэж жагслаа

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх Их Британийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Б.Хурцын ар гэр, найз нөхөд нь, зарим ТББ-ын төлөөлөл  өнөөдөр өглөө Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Улаанбаатар дахь ЭСЯ-ны үүдэнд жагслаа.

Их Британийн шүүх өнгөрсөн баасан гаригийн оройн Б.Хурцыг Германы талд шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргасан билээ. Өнөөдрийн жагсаал нь Б.Хурцын асуудлыг Английн Монгол дахь төлөөлөлд бага ч атугай мэдүүлэх зорилготой ажээ.
“Монгол гэдэг жижиг улсыг басамжилсан энэхүү шийдвэрийг хараад Монголын төр зүгээр суух эрхгүй. Төрийн тушаалыг биелүүлсэн жирийн нэгэн монгол хүү улс төрийн тоглоомын золиос боллоо” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн жагсагч манай сурвалжлагчид ярьсан юм.

Өмнө нь Б.Хурцыг шүүх ажиллагаатай холбоотойгоор гурван ч удаа зохион байгуулсан уг жагсаал өнөөдөр аядуу тайван байдалтай боллоо. Жагсагчид ямар нэгэн шаардлага өгөөгүй бөгөөд монголын Засгийн газраас гарах шийдвэрийг хүлээж байгаа аж

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж