Европын айдас, АНУ-ын шунал

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Европын айдас, АНУ-ын шунал

АНУ-ын хөрөнгийн зах зээл төгсгөлгүй хөөрөлд байгаа бол Европын хөрөнгө оруулагчид сандралд орсон байна.

Трампын бодсон санасан, түүний мэдэгдлүүд нь Америкийн зах зээлийг улам л хөөргөсөөр байна. Мөнгөний хүрэлцээ гэж байхгүй мэт. Мэдээж, Америкийн зах зээлд “их шуурганы өмнөх нам гүм”-д орсон гэх Европын асуудал тэр болгон харагдахгүй нь тодорхой.

Франц, Нидерландын сонгуулийн өмнө европын хөрөнгө оруулагчид сүйрлийн эрсдэлд бэлтгээд эхэлснийг VIX индексийн фьючерсүүд тодорхой харуулж байна.

VIX гэдэг нь айдсын индекс юм. Гэхдээ энэ индекс зүйрлүүлэл болохоос биш тодорхойлолт болдоггүй. Нэн түрүүнд түүнийг үнийн савлагаанд зориулан бий болгосон юм.

VIX нь дараагийн 30 жилийн хугацааны үнийн савалтын хүлээлтийг тодорхойлох үүднээс бүтээгдсэн. VIX нь үнийн савлалтын алдартай байнгын S&P 500 индексийн мэдээллийн самбар юм. Чикагогийн биржийн мэдээлэлд тулгуурладаг.

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчид VIX индекс дээрхи мэдээлэлд байсан европын фьючерсийг голчлон худалдан авсан байлаа. Ирэх хоёр сарын фьючерсийн өөрчлөлтийн магадлал өндөр байгаа юм.

Дөрөв ба тавдугаар сарын фьючерсийн санал болголт ба худалдан авалтын үнийн зөрүү буюу спред Францын сонгуулийн өмнө эрс нэмэгдсэн байна. Энэ хөдөлгөөн нь Brexit-ийн санал асуулгын үеийнхээс эрс нэмэгджээ. Энэ бүгдээс харахад сонгуулийн санал хураалтын үеэр биднийг “айдсын” хүчтэй өсөлт хүлээж байх бололтой.

Спредийн ялгааны зөрүү нь энэ талаасаа бас л гайхалтай байна. Тэр нь хөрөнгө оруулагчид ямар нэгэн зүйлээс түгшсэн эсвэл хөрөнгө оруулагчид үнэт цаасанд аюул гарахгүй гэдгийг хэлээд байна.

Ле Пен ялалттай холбоотой эрсдэлийг олон нийтийн санал асуулга Трамп эсвэл Brexit шигээ л дутуу үнэлж байна гэсэн түгшүүр хөрөнгө оруулагч нарт байна.

Европын VIX нь америкийнхаас ойролцоогоор 20 хувиар илүүтэй зарагддаг болжээ. Ийм байдал сүүлийн найман жилд тогтжээ. Харин энэ удаагийн өсөлтийн зөрүү нь 80 хувь болсон нь өмнө гараагүй үзэгдэл юм.

Европын “айдас”, америк “шунал” хоёрын зөрүү нь энэ графикт байсан шиг хэзээ ч харагдаагүй юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж