Chanel Парист музей байгуулахад 5,7 сая евро гаргана

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Chanel Парист музей байгуулахад 5,7 сая евро гаргана

Сүлжмэл материалаар хийсэн оройн торгон даашинз, Chanel, 1938

Palais Galliera гэх моодны музейн захирал, урлаг судлаач Оливье Сайяр сүүлийн хэдэн жилд гайхалтай сонин үзэсгэлэн гарган олныг бишрүүлж ирсэн хүн. Тэр 2013 онд Аззедин Алайны уран бүтээлийн замыг судалж, ХХ зууны хориод онуудын парисын дээд хүрээний дэгжин гоёлтой танилцуулав. Condé Nast хэвлэлийн газрын гэрэл зургийн архивтай дэлхийг танилцууллаа. Эцэст нь Жанна Ланвены урлаг болон тавиад оны загваруудыг бидэнд харуулсан юм. Ирэх долоо хоногт Кристаль Баленсиагийн хар гоёлуудын үзэсгэлэнг нээнэ. Ирэх сард Далидагийн стилийн үзэсгэлэнг нээнэ. Музейд нь байнга үзэсгэлэн гаргаад байх орон зай байхгүй. Гальерын музейг загварын байнгын үзүүлбэр, үзэсгэлэнгийн талбай болгоход нь туслахаар Chanel ордон амлалаа.

Ойрын хоёр жилд Гальерын музейн эхний давхарт нэмэлт танхим байгуулах юм. Ордны гаргасан мөнгөөр босох 670 кв.м талбайтай үзэсгэлэнгийн танхимыг “Габриэль Шанелийн тасалгаанууд” нэртэй байх гэнэ. Энэ төсөл 2019 он гэхэд бэлэн болох ёстой.

Гальерын музейн цуглуулгаас: Chanel, 1927-1929. Твид костюм Chanel, 1964

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж