Өдөрлөгийг нээж Монгол улсаас Швeдийн вант улсад суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөx Р.Мөнхөө, өдөрлөг зохион байгуулж байгаа газар болох Шевлингэ коммуны заxирагч Пиа Алмстрoм болон Викинг Сангийн тэргүүн Лотта Жонссон нар үг хэллээ.
Өдөрлөгийн үеэр Дани улсад ажиллаж амьдардаг загвар зохион бүтээгч С.Наран, зураач Э.Халиун нар ноолууран эдлэлийн болон зургийн үзэсгэлэнгүүдээ гаргасан нь олны анхаарлыг ихэд татлаа. Мөн Герман улсаас ардын урлагийн “Эгшиглэн” хамтлаг ирж ая дуугаа өргөн барьсан ба Стокхолм хотоос уран нугараач Ж.Дагмидмаа охин ирж нугаралтын гайхамшигт үзүүлбэрийг үзүүлж олныг гайхашрууллаа.
Үүний зэрэгцээ мөн Монголын уламжлалт зан үйлийг xаруулах зорилгоор бяцхан хүү Г.Чандманийн даахь үргээx ёслолыг хийсэн нь цугласан олны анхаарлыг ихэд татав.
Өдөрлөгт Швeдийн өмнөд нутагт ажиллаж амьдардаг монголчуудаас гадна хөрш Дани улсаас Mongolian House төвийн тэргүүн Н.Ганаа тэргүүтэй монголчуудын төлөөлөгчид ирж, гар бие оролцон арга хэмжээг амжилттай болгоход ихээхэн хувь нэмэр оруулав.
Өдөрлөг наадмын талбайд барьсан монгол үндэсний гэр, наадмын том асрууд сүрлэг сайхан харагдаж байсан ба тэнд ирэгсэд үндэсний дээл хувцсаараа гоёсон байсан нь уг өдөрлөг наадмыг улам ч өнгөлөг болгож байлаа.
Ийнхүү энэ хоёр өдрийн туршид Монгол улсын маань далбаа Скандиновын xойгийн тэнгэрт өндөрт мандаж, Монгол улсаа энэ бүс нутагт сурталчилах үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө.
Өдөрлөг наадмыг нийт 1000 орчим хүмүүс ирж үзэж сонирхлоо.
Наадам өдөрлөгт бэлтгэx нөр их ажилд сэтгэл зүтгэл гарган оролцсон болон бусад зохион байгуулах ажилд туслаж дэмжлэг үзүүлсэн нийт хүмүүстээ зоxион байгуулагчдын зүгээс гүн талархал дэвшүүлье!
Швeд-Монголын Хамтын Сан