Өчигдөр Улаанбаатарын цагаар
15:02:35 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун хойд зүгт 65 км-ийн
зайд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Одон
орон, геофизик судалгааны хүрээлэнгээс цахим шуудангаар мэдээлэл
ирүүлсний дагуу аймгийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулсан аж. Энэ
талаар сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлт мэдрэгдээгүй,
хохирол учраагүй тухай гэжээ.