“Тоглоомын улс төр” ном хэвлэгдэн гарлаа

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

“Тоглоомын улс төр” ном хэвлэгдэн гарлаа

Сэтгүүлч Дажсүрэнгийн Лхагвадоржийн “Тоглоомын улстөр” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа. Улстөр сүүлийн жилүүдэд хэрхэн өрнөсөн, ялангуяа сонгуулийн жилд улстөр болоод улстөрчдийн араншин яаж хувирч өөрчлөгдөж байсныг зарим онцлог содон үйл явц дээр тулгуурлан баримттайгаар өгүүлсэн аж. 

“Улс төр ямар байхаас Монгол Улсын, Монголчуудын хувь заяа, та бидний амьдрал хамаарах учиртай. Манайд яаж улс төр хийдэг, үр дүн нь хэнд зориулагддаг, эрх мэдэлтнүүдийн зарим “ухаалаг” шийдвэр ард түмний эрх ашигтай яаж уялддаг нь энэхүү бүтээлээс маань ямар нэгэн байдлаар харагдаж, танд нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна” хэмээх зохиогч өгүүлсэн юм.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж