Эмэгтэй зохиолчид “Интерном”-д баярлав

Хуучирсан мэдээ: 2017.03.08-нд нийтлэгдсэн

Эмэгтэй зохиолчид “Интерном”-д баярлав

“Интерном” номын их дэлгүүрээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэй зохиолчдын гарын үсэгтэй худалдаа”-г өнөөдөр тус дэлгүүрийн төв салбарт зохион байгуулж байна.

Энэ үеэр Б.Батрэгзэдмаа, Б.Сарантуяа, Р.Эмүжин, Б.Эрхэмбаяр, Б.Шүүдэрцэцэг, Б.Төгсжаргал нарын авьяаслаг эмэгтэй зохиолчдын номыг гарын үсэг зуруулан авах боломжтой байв. Үйл ажиллагаа өнөөдрийн /2017.03.08/ 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тэдний сэтгэгдлийг сонслоо.

Зохиолч Р.Эмүжин: Бүсгүй хүний сэтгэлийн гэрэлд бүлээн орчлон бүтэн оршдог шүү гэдгийг бүх эмэгтэйчүүд маань санаж яваасай. Биднийг бүсгүй хүн гэдгийг үргэлж сануулж, гайхалтай сайхан мэдрэмж, эрхийг олгодог эрчүүдээ зүрхнийхээ нэгэн буланд зүүж яваасай гэж хүсдэг. Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ энэ сайхан өдрийг аз жаргалтай, амжилтаар дүүрэн өнгөөрөөгөөрэй гэж хүсэж байна.

Зохиолч Пүрэвмаа: Бүх эмэгтэйчүүддээ энэ баярын өдрийн мэнд хүргэе. Эмэгтэйчүүд бидэнд зориулсан гайхалтай номнуудыг эмэгтэй зохиолчид маань олноор бичдэг болжээ. Өөрсдийнхөө ертөнцийг бий болгоцгооё.

Зохиолч Б.Эрхэмбаяр: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх ээжүүд, охид бүсгүйчүүддээ хүргэе. Өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцож байгаадаа их баяртай байна. “Алганы хээ” романы маань дэд дэвтэр саяхан хэвлэгдэж гарсан. Эмэгтэйчүүддээ сарнайт тамгаа дараад олон эхчүүдийг баярлуулах болж байгаадаа маш их баяртай байна.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж