Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын баг Халхгол сум руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын баг Халхгол сум руу хөдөллөө

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй сумдын малчид, иргэдэд нийгмийн цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд 14 сумдад хүрч үйлчлэх ажлын хуваарь гарган ажиллаж байгаа билээ. Өнөөдөр буюу 2017 оны гуравдугаар сарын 9-ны өдөр аймгийн ЗДТГ-ын, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргалаар ахлуулсан явуулын баг Халхгол сумруу хөдөллөө. Явуулын баг өвөлжилт хүндэрч, зудын гамшгийн нөхцөлд өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэдэд төрөлжсөн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлэх, зудын гамшгийн үеийн бэлэн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарын баг хөдөөгийн сумдын алслагдсан болон отроор өвөлжиж буй зорилтот бүлгийн иргэд хүрч ажиллаж буй юм.

Ажиллах хугацаандаа тус тусын чиглэлээр үйл ажиллагаануудыг зохион байгуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр зорилтот иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах, өрхийн хэрэгцээнд шаардлагатай эмийн сангаар хангах, зудын болон гамшгийн үеийн сэтгэл зүйн тусламж үзүүлж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах, Сумдын ЕБС, цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийг эмчлэн, эрүүлжүүлэх үзлэг зохион байгуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт хийж, зөвлөн туслах үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм.

Аймгийн Засаг даргын захирамжаар явагдаж байгаа энэ ажил цаашид хуваарийн дагуу хөдөөгийн бүх сумд, Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ.

ЭХ СУРВАЛЖ: DORNOD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж