2018 оны хоёрдугаар сард бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хэг Үндсэн хуулийн цэцээс огцруулахыг нь дэмжлээ.
Пак Кын Хэ ийнхүү албан ёсоор ерөнхийлөгчийн суудлаасаа огцорлоо. БНСУ одоо 60 хоногийн дотор яаралтай ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах шаардлагатай болж байна.
Одоогоор ерөнхийлөгчийн албан тушаалыг тус улсын ерөнхий сайд Хван Гё Ан түр гүйцэтгэнэ. 60 хоногийн дараа эхлэх гэж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын төлөөлөгч асан Мун Чжэ Ин, Чхунчхон-Намдо тосгоны засаг дарга Ан Хи Чжон, Соннам хотын дарга Ли Жчэ Мён болон “ардын нам”- ын АнЧхоль Су болон НҮБ-ийн ерөнхий нарын бичгийн дарга Пан Ги Мун өрсөлдөх төлөвтэй байна.
2004 онд Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгч Но Му Хёнуг бүрэн эрхийн хугацаанаас өмнө огцруулж байжээ.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ
Эх сурвалж: РИА НОВОСТИ