СТО-ын баруун талын замыг энэ сарын 4-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

СТО-ын баруун талын замыг энэ сарын 4-нд нээнэ

Бага тойруугийн 2.6 км замын шинэчлэлтийн ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас  МУБИС хүртэлх 400 метр зам засварын ажлыг өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн билээ. Тус ажлын хүрээнд Хүнсний IV дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 600 метр замыг долдугаар сарын 26-ны орой нээж, Спортын төв ордны баруун талын замын хөдөлгөөнийг долдугаар сарын 26-наас  наймдугаар сарын 2-ны өглөө хүртэл хааж зам барилгын ажил гүйцэтгэж байгаа юм. Харин товлосон хугацаа нь болсон ч өнөөдөр эл замыг нээсэнгүй. Учир нь замын ажил хараахан дуусаагүй тул хоёр хоногоор сунган долдугаар сарын 4-ний өглөө нээхээр болжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж