…Та “Хүүхэд бол хүүхэд. Ойлгох нас нь болоогүй!” гэж бодож байна уу? Үгүй шүү, одооны хүүхдүүд элдвийн эрдэнийн чулуунаас төрөөд, илүү ухаантай болсон, биднээс. Бас бэлгийн бойжилт хэдэн жилээр наашилсан. Мэдээллийн хэрэгслийн хөгжлийн “ачаар” өдөр шөнөгүй фм, интернет, телевиз, гар утас гээд юу л бол юугаар “бүгд”-ийг мэдэх боломжтой болсон, тэд. Сахилгагүй энэ дуунаас болж дэггүй ирээдүй өсөх гэмтэй. Өөрөөр хэлбэл өсвөр үеийнхэн хайрыг мэдэхгүй харалган болж, ариун явдлыг жирийн хэрэгцээ гэж эндүүрч магадгүй. Ийм утгыг “…Цоохор морь минь цогиостой,
Чонон хөнжил дэлгээстэй
Чухамхүү сэтгэл чинь над дээр юм бол
Цолмон гарахаар мордоорой…" маягийн “соёлтой, үзэл сурталтай” хэлж байсан эртний аргаа судалж, энэ цагт нийцэх ил биш далд үгээр илэрхийлмээр байна.
Хүнээ хөгжүүлдэг орнуудын хүүхдийн дуу ямар байдгийг хэсэг судаллаа. “Сайхан аав, хөөрхөн ээж…, хайртай шүү!” гээд хий магтан дуулсан дуу зохиодоггүй юм байна, тэд. Яг ямар учраас сайхныг нь хэлээд, яаж хайрлахыг нь нүдэнд харагдтал шүлэглэдгийг мэдэж авлаа.Манай “Чигчийн чинээ биш ээ, чихээ өөрөө угаая аа, Өндөр настанд тусладаг, өргөсөн юмыг нь дамжилдаг…” шиг гэсэн үг л дээ.
Олон түмэнд хамгийн хурдан хүрдэг дууны үг нь уран тансгийн охь, утга нь ухаарлын алтан хайрцаг, ая нь асрал хайрын уянга байх болтугай!
“Егөөтэй 99 тайлбар” номын “Уншвал ус, харвал хальс, үзвэл үнс болно шүү, хүүхдээд ээ!” өгүүллийн хэсгээс