Алдарт бөх Реза Яздани мэс засал хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Алдарт бөх Реза Яздани мэс засал хийлгэжээ

Хөлдөө маш хүнд гэмтэл авсан Ираны алдарт бөх Реза Яздани гуравдугаар сарын 2-нд Германд мэс ажилбарт оржээ. Эмчилгээний үр дүнд өөрөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд нилээн удаан хугацаанд гам сахих гэнэ.

Дэлхийн хошой аварга тэрбээр олимпийн наадамд одгүй нэгэн билээ.

84 кг-д зодоглож байхдаа 2006, 2007 оны ДАШТ-ээс дараалан хүрэл медаль хүртсэн ч "Бээжин-2008" олимпийн хоёрдугаар тойрогт (Азербайжаны Н.Темрезовт) цэвэр ялагдан үзэгчдийн суудалд шилжсэн юм.

Улмаар жин өгсөн 96 кг-д 2011, 2013 онд дэлхийн аварга цолд хүрээд байхдаа эдгээр оны дундах "Лондон-2012" олимпийн хагас шигшээд барилдаанд (Украины В.Андрийцевтай хүч үзэхдээ) бэртэн тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин гэмтэлтэй хэрнээ "Рио-2016" олимпийн наадамд Яздани зодоглоод мөн л хоёрдугаар тойрогт (Азербайжаны Х.Газюмовт) ялагдан олимпийн мөрөөдлөө дахин хойшлуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ЧӨЛӨӨТ БӨХ ХУУДАС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж