Үерийн далан, шуудуу, ус зайлуулах хоолойг сэргээх, цэвэрлэх ажлын хүрээнд 80 орчим ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж, цэвэрлэгээ хийх иргэдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.
Нийт 14 багийн нутаг дэвсгэрт 80 орчим иргэн 3 өдрийн турш цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ. Хаврын урь орсонтой холбогдуулан энэхүү ажлыг Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газар, Хот тохижуулах газар, Баян-Өндөр сумын ЗДТГ, Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж байна.
Баян-Өндөр сумын хэмжээнд 30 гаруй км үргэлжлэх үерийн далан, шуудуу бий гэж мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Энд нэг зүйлийг онцлоход "Нэг өрх-нэг ажлын байр" хөтөлбөрт хамрагдсан иргэд болон зорилтот бүлгийн иргэдээс сонгон тэднийг түр ажлын байраар хангаж байгаа юм.
Үерийн суваг, шуудуу цэвэрлэх иргэд нь 1 цагийн 3500 төгрөгөөр цалинжина.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN