"Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч энэ цагт тодорлоо. “Боловсрол” телевизээс зохион байгуулсан энэхүү шоуны финалын шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч үлдээд байсан юм. Ингээд шүүгчид болон үзэгчдийн санал асуулгаар Б.Цэрэндолгор ялагч боллоо.
Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 15 дугаарыг бэлтгэсэн билээ. “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар буюу 16 дахь дугаарт оролцогч 16 охид бүгд тайзнаа гарсан юм. Тэд энэ үдэш Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркуудын шинэ цуглуулгууд танилцуулсан. Үүний дараа шилдэг гурван оролцогч Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ нарын санал асуулга дуусч, ялагч тодорлоо. Санал асуулгыг Б.Цэрэндолгор 67 оноогоор тэргүүлсэн бол Ю.Балжидмаа 48, Т.Номин-Эрдэнэ 39 оноогоор удаалжээ.
Шоуны дэлгэрэнгүй сурвалжлагийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛ