Орон нутгийн сурагчид энэ сарын 23-наас амарна

Хуучирсан мэдээ: 2017.03.12-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сурагчид энэ сарын 23-наас амарна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан хуваарь ёсоор ерөнхий боловсролын сургуулийн III улирлын амралт энэ сарын сүүлээр эхэлнэ. Тодруулбал, III улирлын амралт хөдөө орон нутагт энэ сарын 23-аас, нийслэлд энэ сарын 30-д эхлэхээр болжээ. Сурагчдын амралт арав гаруй хоног үргэлжлэх юм байна. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтын үеэр томуу өвчний дэгдэлт нэмэгдэж, урт хугацаагаар амарсан тул дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал амрахаар болжээ.

Ч.БОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж