Шинэ Nokia 3310 яг ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Шинэ Nokia 3310 яг ямар байх вэ?

Борлуулалтаараа дэлхийн гар утасны зах зээлд түүхэн амжилт тогтоосон Nokia 3310 гар утас дахин худалдаанд гарах гэж байгаа. Анх 2000 онд зах зээлд гарч байсан энэ гар утас одоо цэнэг барих чадвар нь хэд дахин нэмэгдсэн, камертай, басхүү өнгөт дэлгэцтэй болж гарах гэнэ.

Тэгвэл, орчин цагийн 3310 яг ямар үзүүлэлтэй, ямар үнээр, хэдийд худалдаанд гарах вэ?

ХЭЗЭЭ, ЯМАР ҮНЭЭР ХУДАЛДААНД ГАРАХ ВЭ?

Nokia брэндийг ашиглах эрхийг эзэмшиж буй Финляндын HMD Group одоогоор 3310 гар утас яг хэзээ худалдаанд гарах өдрийг зарлаагүй байна. Урьдчилсан байдлаар ирэх зун гарна гэсэн хүлээлт байгаа юм.

Үнийн хувьд 49 евро. Хамгийн анх 2000 онд 3310 худалдаанд гарахдаа 129 еврогийн үнэтэй байсан юм.

Шинэчлэгдсэн Nokia 3310 нь камертай, өнгөт дэлгэцтэй, дөрвөн өнгөний сонголттой байх аж.

ЯМАР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙХ ВЭ?

Шинэ загварын 3310 нь анхны хувилбараасаа арай нимгэн, хөнгөн байна. Бас 2,4 инчийн өнгөт дэлгэцтэй. Өнгөний хувьд улаан, шар, хөх, саарал гэсэн дөрвөн сонголттой.

Асаалттай горимд цэнэгээ 30 хоног хадгална, нэг удаагийн цэнэглэлтээр ярих горимд 22 цаг ажиллана. Дотоод санах ой нь 16GB. Мөн мемори картны оролттой, 2,0 мегапиксел камертай, ФМ радиотой, 2,5G хурдаар интернэтэд холбогдоно. Жингийн хувьд 79,6 грамм. Харин өмнөх загвар нь 133 грамм байсан юм.

Шинэ 3310-т WiFi болон GPS холболт байхгүй, Facebook, WhatsApp, эсвэл Instagram зэрэг аппликейшн суулгах боломжгүй гэнэ.

АНХНЫ ЗАГВАРТАЙ ХАРЬЦУУЛБАЛ

Шинэ ба хуучин Nokia 3310

ҮЗҮҮЛЭЛТ

Хуучин Nokia 3310

Шинэ Nokia 3310

**Жин**

133 грамм

79.6 грамм

**Камер**

байхгүй

2,0 мегапиксел

**Батерей**

Дээд тал нь 14 хоног

Асаалттай горимд 30 хоног

**Snake?**

Байгаа

Байгаа, гэхдээ шинэ.

**Үнэ**

129.99 евро

49 евро

**Хугацаа**

2000 оны IV улирал

2017 оны II улирал

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж