Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Обамагийн шинэ стиль

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн найман жилийн дийлэнх хугацааг Цагаан ордон дахь Зуувин танхимдаа албаны хослол, гялтганасан хар ботинктой өнгөрүүлсэн биз. Харин саяхан тэрбээр гэргий Мишель Обамагийн хамт Вашингтон хотын Үндэсний галерейд очихдоо огт өөр дүр төрхтэй яваа харагджээ.

Савхин хүрэмний дотуур товчтой, задгай энгэртэй цамц, доогуураа жинсэн өмд өмссөн байжээ. Бас гартаа даавуун цүнх барьсан байв. “Би үүрдийн амралтаа авсан. Надад сайхан байна. Дэлхий түймэрт автсан ч одоо надад хамаагүй болсон” гэсэн аятай хувцасласан байсан тухай Америкийн шар хэвлэлүүд егөөджээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж