Хар тамхитай холбогдсон хэргийн эзэн нь Ц.Улаанхүү начин

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Хар тамхитай холбогдсон хэргийн эзэн нь Ц.Улаанхүү начин

Нэлээд хэмжээний хар тамхи, мансууруулах бодис Монголоор дамжуулан Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргахыг завдсан хэрэгт монголд иргэд, тэр тусмаа улсын начин цолтой бөх орооцолдсон тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл, уг хэрэгт холбогдсон “хэргийн эзэн” нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Өдгөө 54 настай Ц.Улаанхүү начин 1983 онд улсын начин цол хүртсэн бөгөөд өнөө жил тохиосон Дундговь аймгийн түүхт ойн барилдаанд зодоглосноор зодог тайлсан юм. Эх сурвалжийн мэдээлснээр улсын начин Ц.Улаанхүү 43 боодол буюу хагас кг орчим героиныг Монголоор дамжуулан Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргахыг завдсан байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж