"Mongolia's Next Top Model" реалити шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч өнөөдөр тодорно. “Боловсрол” телевизээр гарах энэхүү шоуны финалын шалгаруулалтад Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Т.Номин-Эрдэнэ гэсэн шилдэг гурван оролцогч үлдээд байгаа юм.
Анх нэгдүгээр сарын 15-нд эхний дугаараа үзэгчдэд толилуулсан “Mongolia's Next Top Model” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийт 15 дугаарыг бэлтгэжээ. “Боловсрол” телевиз, “Бюро 24/7” дижитал сэтгүүл хамтран зохион байгуулж буй тус нэвтрүүлгийн сүүлчийн дугаар буюу 16 дахь дугаарт оролцогч 16 охид бүгд тайзнаа гарах аж. Тэд энэ үдэш Говь брэнд, Michel & Amazonka, Queen Fashion House, The Muse Art House маркуудын шинэ цуглуулгууд танилцах юм байна. Мөн олон сонирхолтой хөтөлбөрт багтжээ. Та мөн үлдсэн хугацаанд саналаа өгөх боломжтой.
Ч.БОЛ