ХАНГАЙН БҮС: Т.Ганболдын бор дахин түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.03.12-нд нийтлэгдсэн

ХАНГАЙН БҮС: Т.Ганболдын бор дахин түрүүллээ

Хөвсгөл аймагт хаврын хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангиллын морьд уралдаан өнөөдөр /2017.03.12/ боллоо. Тус уралдаанд 40 гаруй хүлэг бүртгүүлснээс “Дүнжингаравын хурд-2017” хаврын уралдаанд түрүүлж, айрагдсан хүлгүүд түрүү айрагт хурдлан амжилтаа бататгажээ. Ингээд айргийн тавд хурдалсан хурдан хүлгүүдийг танилцуулья.

ЭРЛИЙЗ ДЭЭД НАС /40 ГАРУЙ/

1.Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Т.Ганболдын бор/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн дөрөвт хурдалсан/
2.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдааны түрүү/
3. Дорнод аймгийн Матад сумын харьяат МЖ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд наймаар давхисан/
4.Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр. /“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд айргийн гуравт хурдалсан/
5. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Галбадрахын хээр/“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд аман хүзүүдсэн/ тус тус хурдалжээ.

А.МЯГМАРСҮРЭН

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж