Ерөнхийлөгч болох С.Ганбаатарын мөрөөдөл будаа

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч болох С.Ганбаатарын мөрөөдөл будаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2017 оны зургадугаар сарын 26-нд явагдана.

Хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодроогүй байгаа ч улстөрчдийн дунд далд өрсөлдөөн хэдийнэ өрнөөд эхэлчихсэн билээ. Одоогийн байдлаар МАН-аас М.Энхболд, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарыг нэр дэвших магадлалтай гэх таамаг бий. Харин Ардчилсан намаас Н.Алтанхуяг, Г.Батхүү, Х.Баттулга, Э.Бат-Үүл нар уг таамаглалд багтаад байгаа юм.

Дээрх хоёр намаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг атгасан гуравдагч бол МАХН. Намдаа авчирсан ганц боломжоо өөрт ашигтай эргүүлэх гэсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэг хэсэг намаасаа гарна гэж Н.Энхбаяр даргаа сүрдүүлсэн. Гэвч хэсэг хугацааны дараа намжиж, намын нөхөд нь ч эрхэм гишүүнээ “урвахгүй” гэж найдаж буйгаа хэвлэлээр илэрхийлээд байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сургаар “ичээнээсээ” гарч, үе үе олны анхаарлыг татах гэж хичээдэг болсон “Босоо” Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшиж магадгүй гэх таамаглал улс төрд байсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ таамгийг үгүйсгэжээ. Ямартай ч “Босоо” Ганбааг “голсон” МАХН-ынхан тун удахгүй нэр дэвшигчээ тодруулах гэнэ. Харин Ерөнхийлөгчид нэр дэвших горьдлого тээж явсан С.Ганбаатарын мөрөөдөл УИХ-д суудалтай улстөрийн намд элссэн цагт л хуулийн дагуу биелэлээ олох юм.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж