Скарлетт Йоханссон Иванка Трампын дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Скарлетт Йоханссон Иванка Трампын дүрд тогложээ

Нэрт жүжигчин Скарлетт Йоханссон NBC телевизийн Saturday Night Live шоуны инээдмийн хэсэгт АНУ-ын ерөнхийлөгчийн охины дүрд тогложээ.

Алдарт оройн шоунд Йоханссон “Complicit” хэмээх зах зээлд байдаггүй үнэртэй усны сурталчилгаанд тоглож буй Иванка Трампын дүрийг бүтээсэн байна.

“Түүний нэрийг бүгд мэддэг. Түүний зүсийг бүгд танина. Ёслол хүрэлцэн ирсэн бүх зочид түүн руу харц шиднэ. Түүнийг Иванка гэдэг” хэмээн шоу бичлэгийн эхэнд танилцуулга явана.

“Тэрээр өөрт нь зориулсан үнэртэй усыг хүртэх ёстой. Тэр бол үзэсгэлэнтэй, хүчтэй – хамсаатан” – хэмээн сурталчилгаанд тоглож буй Скарлетт Йоханссон хэлнэ.

Скарлетт Йоханссон нь АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараах эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан. Тэрээр Вашингтонд болсон цуглааны үеэр Трампын төлөө саналаа өгөөгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: РИА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж