Харүмафүжи Котошёогикүд унав

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Харүмафүжи Котошёогикүд унав

Башёгийн эхний өдөр Харүмафүжи сэкивакэ Котошёогикүд унав. 2017.03.12 

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо эхэллээ. Энэ башёд дөрвөн аварга цолтон буюу Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд болон шинэхэн аварга Кисэносато нар барилдаж байгаагаараа онцлог болж байгаа юм.

Шинэхэн ёкозүна Кисэносато анхны даваагаа маэгаширагийн тэргүүн бөх Такиказэгээр авчээ. Манай сүмочдоос их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх аварга Какүрюү М.Ананд, сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, маэгашира Ичиножо нар давсан. Харин 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж сэкивакэ Котошёогикүд унасан бол маэгашира Такаинова А.Баасандорж, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар нар учраа бөхдөө дийлджээ.

Шинэхэн ёкозүна Кисэносато анхны даваагаа маэгаширагийн тэргүүн бөх Такиказэгээр авчээ

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж