
Тэдний тоонд Монголын чөлөөт бөхийн нэрийн өмнөөс тив, дэлхийн дэвжээнд барилдаж явсан даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар гээд бөхийн хүрээний урдаа барьдаг аваргууд багтах нь зүйн хэрэг. Өдгөө их спортоос холдсон ч холбооныхоо удирдах албанд хүчин зүтгэж яваа аваргууд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр тамирчдадбэлэг барихаар ярилцжээ. Даян аварга А.Сүхбат энэхүү сюрпризийг “амалж” авсан бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээний 60, 66 кг-ын жинд түрүүлсэн хоёр тамирчныг автомашинаар шагнах гэнэ. Тэр утгаараа чөлөөт бөх сонирхогчдыг Дархан руу “нүүлгэх” улсын аварга шалгаруулах тэмцээн нэлээд ширүүн өрсөлдөөнтэй болох бололтой. Тэмцээн ирэх зургадугаар сарын 3-6-ны өдрүүдэд болох юм.
Б.Энх