БНСУ-д тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болно

Хуучирсан мэдээ: 2017.03.11-нд нийтлэгдсэн

БНСУ-д тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болно

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ

Өмнөд Солонгост ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-ны өдрөөс өмнө зохион байгуулах гэнэ. Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гарснаас хойш 60 хоногийн дотор сонгууль зохион байгуулах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга, чөлөөт байдлаар зохион байгуулахаа Сонгуулийн хорооны дарга Ким Ён-док мэдэгджээ.

Пак Кын Хэг дэмжигчдийн жагсаал

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр өчигдөр (2017.III.10) ерөнхийлөгч Пакт Кын Хэ огцорсон юм. Ерөнхийлөгчийг огцорсны дараа Пак Кын Хэг дэмжигчид жагсаал зохион байгуулж, энэ үеэр хоёр хүн амь үрэгдэж, батлан хамгаалах яам бэлэн байдал зарласан билээ.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж