ЭЗХЯ: Орос-Туркийн 2020 хүртэлх гэрээг байгуулав

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

ЭЗХЯ: Орос-Туркийн 2020 хүртэлх гэрээг байгуулав

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Орешкин ба Туркийн Эдийн засгийн сайд Нихат Зейбекчи хоёр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ба Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын уулзалтын явцад засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны 2017–2020 онуудын дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зуржээ.

Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны хэвлэлийн мэдээнд тэмдэглэснээр Орос, Турк хоёр хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран оролцох боломжийг авч үзэх бөгөөд үүндээ улсын болон хувийн түншлэлийг өргөнөөр ашиглах гэнэ.

Уг мэдээлэлд "Орос ба Турк нь хоёр орны худалдааны эргэлтийг  хангах шаардлагатай бүх арга хэмжээг авна. Худалдаа, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангах үүднээс Оросын холбооны улс ба Турк улсын Засгийн газруудын хоорондын гэрээний дагуу ажлаа идэвхжүүлэх болно.Үүний зэрэгцээ бага, дунд бизнесийн төлөөлөгчдийн хамтын ажиллааг оролцуулсан ажил хэргийн хүрээнийхэн, орос-туркийн ажил хэргийн зөвлөлүүд, экспортлогч нарын холбоо, хоёр орны худалдааны танхимуудын ажлыг идэвхжүүлнэ. Хөрөнгө оруулалтын төслүүдэд хамтран оролцох боломжийн улсын болон хувийн түншлэлийн механизмыг хөгжүүлэх үүднээс судлан үзнэ. Санхүүгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.

Шинжлэх ухаан, тэргүүн технологийн бааз дээр шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  шаардлагатай бүх арга хэмжээг авах болно”
Хөтөлбөр нь 2017 оны гуравдугаар сарын 10-наас 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл хүчинтэй” гэж бичжээ.

Засгийн газар хоорондын  хөтөлбөрийн гарын үсэг зурагдсан баримтуудын бүрэн  текстийг ОХУ-ын Эдийн зэсгийн хөгжлийн яамны сайтад нийтэлжээ.
"Россия-24" телевиз Орос, Туркийн хооронд баримт бичигт гарын үсэг зуран дамжуулж байгаа бичлэгийг харуулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж