Brexit гэх ЕХ-ноос гарах ажиллагааг эхлүүлсний дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Европын холбооноос Европын хөрөнгө оруулалтын банкинд хадгалагдаж байгаа есөн тэрбум фунь стерлингийг (бараг 11 тэрбум доллар) эргүүлэн тушаахыг шаардах төлөвлөгөөтэй байгааг The Sunday Times сонины сэтгүүлчид олж мэдээд ням гаригийн дугаартаа бичжээ.
ЕХ-ны гишүүнээс татгалзах асуудлыг зохицуулсан Лиссабоны гэрээний 50-р заалт хэрэгжиж эхлэнгүүт Лондон энэ тухай мэдэгдэх гэнэ. Европын хөрөнгө оруулалтын банкны сангийн 16 хувийг бүтээж байгаа Нэгдсэн вант улсын мөнгийг шаардлагын дагуу буцаах ёстой гэж хуульч Мартин Хоув дүгнэлтээ хэлжээ.
Гуравдугаар сарын 4-нд Их Британийн Засгийн газрын хуульчид Европын холбооноос гарсны төлөөх нөхвөрт 60 тэрбум фунтыг заавал төлөх албагүй гэсэн байлаа.
Гуравдугаар сарын 10-нд Brexit-ийн үйл ажиллагааг энэ сарын 14-нд эхлүүлнэ гэсэн мэдээ гарсан байв. Үүний тулд парламентын хоёр танхим зохих хөтөлбөрийг баталсан байх юм. Тэнд Их Британид амьдарч байгаа ЕХ-ны гишүүн орнуудын эрхийг хамгаалах, гарах тухай ажиллагаа эхлэхийн өмнө Засгийн газар нь хорио тавих эрхийг парламентаас авах гэсэн хоёр заалтыг тусгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР