Хуучирсан мэдээ: 2017.03.11-нд нийтлэгдсэн

Өвөлжөө шатжээ

Булган аймгийн Булган сумын  Ачуут багийн Байшинтын-Ам гэдэг газар иргэн А-гийн өвөлжөө шатжээ. Энэ тухай дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт ирж,  Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 15:45 цагт ирж, Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, нэмэлт дуудлагаар мөн ангийн 6 албан хаагч, нийт 13 албан хаагч, 3 автомашинтайгаар ажиллаж, галыг унтраажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж