Нүүрс тээвэрлэдэг жолооч нар амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.03.11-нд нийтлэгдсэн

Нүүрс тээвэрлэдэг жолооч нар амиа алджээ

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, “Монфорт” компанийн зургаан жолооч “Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.

Гэвч Цагаан хад орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн байдал нь хүнд байгаа аж. 

Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьжээ.

Дээрх хэрэг явдалтай холбоотойгоор Мэргэжлийн хяналтын болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж эхэлжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж