Баян-Өлгий аймагт 4.2 магнитутын газар хөдлөлт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт 4.2 магнитутын газар хөдлөлт боллоо

Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн мэдээллээ. Гуравдугаар сарын 13-ны өдрийн 05:41:06 цагт тус сумын төвөөс зүүн зүгт 27 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас энэ талаар тодруулахад "Тус сумын Хар-Уул багийн “Хар-Уул” гэдэг газар иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLIT.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж