Эхний ээлжинд хотын төв дундуур 1,2 км газарт усны урсгалыг нэмэгдүүлнэ гэнэ. Түүнээс гадна Сүхбаатар дүүрэгт дүүргийн төр захиргааны байр барих ажил өрнөж байна. Тендерт Өндөр буянт компани шалгарч барилгын суурь, подвалийн ажил дуусчээ. Энэхүү том ажлаас гадна хүүхэд залуучуудад зориулан мөсөн гулгуурын талбай бүхий биеийн тамир спортын төв барих юм. 19,20 дугаар хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилга баригдана. Өнөөдрийн байдлаар иж бүрэн хүлээж авсан бүтээн байгуулалт, тохижилтын ажил гэвэл Цэрэндоржийн гудамж. Энэ гудамжны хөгжмийн аяар оргилдог усан оргилуурын цаашдын ашиглалт үйлчилгээг хариуцуулахаар Номадс компанитай гэрээ байгуулжээ. Одоо 5 дугаар хороололд 6,43 байрны дунд бичил цэцэрлэг байгуулах, МУБИС-ийн өмнө явган хүний зам, иж бүрэн тохижилтын ажил тус тус хийгдэнэ гэдгийг дүүргийн орлогч дарга танилцуулав. Сүхбаатар дүүрэгт хийгдэж буй төр захиргааны байрыг барихад 5 тэрбум 486 сая төгрөг, Сэлбэ голыг урсацыг нэмэгдүүлж орчныг нь иж бүрэн тохижуулахад 5 тэрбум 600 сая төгрөг шаардлагатайг тэрбээр онцлоод энэ ажилд хөрөнгө санхүүгийн туслалцаа үзүүлэхийг нийслэлийн удирдлагуудаас хүслээ.
Сэлбэ голыг сэргээнэ
Нийслэл хотын чимэг болсон Сэлбэ голыг сэргээх, урсацыг нэмэгдүүлэх ажлыг хотын удирдлагууд эрэлхийлж байгаа билээ. Тэгвэл энэ онд уг ажилд 2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Энэ тухай мэдээллийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч шуурхай хуралдаан дээр танилцууллаа. Энэ хавраас дүүргүүдэд хийгдэж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц байдлыг дүүргийн удирдлагууд нь тайлагнадаг уламжлалтай болсон. Энэхүү ээлжит тайлангийн үеэр дээрхи мэдээллийг хийсэн юм.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn