Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн өнөөдөр 13.00 цагт нийслэлд үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрүүдэд ажиллахаар болжээ.
Тодруулбал, “Монфреш”, “Говь”, “Санширо”, “Бест шөүс” зэрэг үйлдвэрүүдэд ажиллах юм.
Үе, үеийн Засгийн газар үндэсний үйлдвэрүүдээ хөгжүүлэх чиглэлд тодорхой бодлого дэвшүүлж, ажилласнаар бүтээгдэхүүний чанар сайжирч, байгаа.
Гэхдээ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөс эхлээд бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг импортоор оруулж ирдэг зэрэг нь валютын ханш өссөн үед хүндээр тусах болсон. Тэгвэл салбарын сайд үйлдвэрүүдтэй биечлэн танилцах гэж байна.
Г.ХОРОЛ