Т.Содномдаржаа нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Т.Содномдаржаа нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Энэ сарын 14 буюу мягмар гаригт С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Х.Чимгээ нарын давж  заалдах шатны шүүх хурал болно. Анхан шатны шүүхээс Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноолоо. Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.  Мөн хар тамхины хэрэгт холбогдсон Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал маргааш 09.00 цагт болно.Х.Тамир, Б.Амарбаясгалан нарын таван хүнийг хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодис тээвэрлэж улмаар худалдан борлуулахыг завдсан хэрэгт буруутган шүүсэн байдаг.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж