Майли Сайрус хуримласан уу

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Майли Сайрус хуримласан уу

Дуучин Майли Сайрус, жүжигчин Лиам Хемсворт нарт хуримаа хийсэн байж магадгүй талаар шар сайтууд мэдээлж эхэллээ.

Лиам, Майли нар 2012 онд сүй тавьсан ч, 2013 онд хоёр тийш болсон юм. Харин өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас эхлэн дахин болзож эхэлсэн бөгөөд  он солигдох мөчийг  гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа  өнгөрүүлсэн байдаг.

Тэгвэл саяхан дуучин бүсгүйн эцэг инстаграм хуудастаа цагаан өнгийн даашинз өмссөн Майлигийн зургийг нийтэлж, “Би үнэхээр жаргалтай байна. Тэр ч гэсэн баяртай байгаа. Майли Сайрус” гэх тайлбарыг зүүсэн байв. Харин уг постыг харсан хүмүүс “Үнэн үү”, “Тэр гэрлэчихсэн үү”, “Майли гэрлэчихжээ. Баяр хүргэе” гэх зэргээр сэтгэгдэл үлдээжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж