“АСЕМ Вилла” хотхонд зохион байгуулагдсан Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо (ОУЭХАҮХ)-ны Монгол улс дахь салбар байгууллагын нээлтийн үйл ажиллагаанд Сингапур, Малайз, Япон, Англи улсаас зочид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд нийт 150 орчим хүндэт зочид уригдан ирлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа хүндэт зочноор оролцож нээлтийн үг хэллээ.
Австрали улсын Мельбурн хотод төвтэй тус холбоо нь Хятад, Энэтхэг, Солонгос, АНУ, Сингапур, Малайз, Бангладеш, Шриланка, Орос болон Вьетнам зэрэг улсуудад үндэсний болон олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг. Австрали улсын Мелбурн хотод болж өнгөрсөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдааны чуулга уулзалт”-аар Монгол улсад албан ёсоор салбар холбоо байгуулах эрх олгож, Монголын салбар байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр О.Байгалийг томилсон юм.
ОУЭХАҮХ-ны Монгол улс дахь салбар байгууллагыг батлан даасан Малайзын салбар байгууллагын Ерөнхийлөгч Dato’ Elaine Teh мөн нээлтийн үйл ажиллагаанд хүндэт зочноор уригдан оролцсон бөгөөд түүнийг 3-р сарын 9-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хүлээн авч уулзан эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт болоод олон улс дахь хамтын ажиллагааны боломж шийдлүүдийн талаар ярилцжээ.
Удирдах Зөвлөлийн Гишүүд
- Ерөнхийлөгч: О.Байгаль
ICG Group-Сингапур дахь төлөөлөгч
Crystal House LLC-Үүсгэн байгуулагч - Дэд Ерөнхийлөгч: Ө.Гэрэлмаа
Олон Улсын Тээвэр Зуучлалын Landex компани-Ерөнхий захирал - Удирдах Зөвлөлийн Гишүүн: Э.Алимаа
Hogan Lovells-Хуульч - Удирдах Зөвлөлийн Гишүүн: Б.Пунсалмаа
M-Oil Групп-Гүйцэтгэх захирал - Удирдах Зөвлөлийн Гишүүн: Б.Болор-Эрдэнэ
trends.mn-Үүсгэн байгуулагч
Бодлогын Зөвлөлийн Гишүүд
- Бодлогын Зөвлөлийн Гишүүн:А.Ундраа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн - Бодлогын Зөвлөлийн Гишүүн: Dato’ Elaine Teh
ОУЭХАҮХ-ны Малайз улс дахь салбар байгууллага-Ерөнхийлөгч
Octopus Group Holdings Pte. Ltd-Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал - Бодлогын Зөвлөлийн Гишүүн: Mathew Welch
Boyden Global Executive Search-Түнш - Бодлогын Зөвлөлийн Гишүүн: Billy Lim
Misheel Mall-Board Director - Бодлогын Зөвлөлийн Гишүүн: Д.Энхцэцэг
MCS Групп-Дэд Ерөнхийлөгч - Бодлогын Зөвлөлийн Гишүүн: С.Түвшинзаяа
СЭЗИС-Докторын Хөтөлбөрийн Эрхлэгч
Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа, Аж Үйлдвэрийн Холбоо (ОУЭХАҮХ) нь үүсгэн байгуулагч ба тэргүүн, хатагтай Диана Абруззигийн 1992 онд байгуулсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм. Австрали улсын Мельбурн хотод төвтэй тус холбоо нь Хятад, Энэтхэг, Солонгос, АНУ, Сингапур, Малайз, Бангладеш, Шриланка, Орос болон Вьетнам зэрэг улсуудад үндэсний болон олон улсын хэмжээний үйл ажиллагаа явуулдаг.
Тус байгууллага нь хамгийн анхны эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн танхим бөгөөд эмэгтэйчүүд, тэдний дэлхийн аж үйлдвэрийн салбарт оруулах хувь нэмэр өсөн нэмэгдэж байгааг харгалзан бизнес дэхь эмэгтэйчүүдийн эрэлтийг хангах зорилгоор байгуулагдсан юм.
ОУЭХАҮХ нь эмэгтэйчүүдэд нөлөөлж буй нийгмийн болон мэдээллийн хурдацтай өөрчлөлттэй уялдуулан эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө шинэ шатанд шилжиж байгааг харгалзан чиглүүлэх сургалт, холбоо харилцаа, бизнесийн боломжуудыг гаргах гэх мэтчилэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохоос гадна хамгийн чухал нь Ази Номхон далайн орнуудын хооронд худалдаа, аж үйлдвэрийн гарцуудыг өөрийн салбар нэгжүүдэд нээж суурийг нь бэлдэх зорилготой.
ОУЭХАҮХ нь өнгөрсөн хугацаанд Энэтхэг, Хятад, Дубай, Малайз, Бруней, Шинэ Зеланд, Солонгос болон Япон зэрэг орнуудад бизнес аялалуудыг зохион байгуулсан.
2016 оны 10-р сарын 26-наас 27-ны хооронд Австрали улсын Мелбурн хотод болж өнгөрсөн “Дэлхийн эмэгтэйчүүдийн худалдааны чуулга уулзалт”-аар Монгол улсад албан ёсоор салбар холбоо байгуулах эрх олгож Монголын салбар байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчөөр О.Байгалийг томилсон юм.
Б.БАТ