Хөлбөмбөгийн спортын дэлхийн од, Испанийн Реал Мадрид багийн довтлогч Криштиан Рональду ихэр хүүхдээр бүл нэмэх гэнэ. Түүний том хүү 2010 онд төрж байсан бөгөөд тухайн үед тээгч эх хөлсөлж байсан гэдэг. Тэгвэл “The Sun” сэтгүүлд мэдээлснээр энэ удаа ч тэрбээр АНУ-д тээгч эх хөлсөлжээ. Хүүхдүүдийн хүйс нь эрэгтэй юм байна.
Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр Криштиан тун удахгүй Мадрид дахь таван сая еврогийн үнэтэй харш руугаа нисч, тэндээ хоёр шинэ хүнээ угтах юм байна. Одоогоор ихрүүдийн ээж хэн болох нь тодорхойгүй байна.
Харин том хүүг нь төрүүлсэн тээгч эх нь Сан Дьегод амьдардаг байсан бөгөөд тухайн үед хөлбөмбөгчин эр 10 сая евро төлж байсан гэдэг. Эдүгээ 32 настай хөлбөмбөгийн од тамирчин өөрөөсөө есөн насаар дүү загвар өмсөгч Жоржиа Родригиз гэх бүсгүйтэй хамтран амьдарч байгаа билээ.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN
Холбоотой мэдээ