Ардчилсан намын дотоод сонгуулийн бүртгэл болж байгаатай холбоотойгоор яг одоо Төв шуудангийн өмнөх талбайд байрлах Ардчилсан намын байранд гишүүд бүртгэлээ хийлгэхээр дугаарлаж байна.
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос шат, шатны дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг өнөөдрийн 16.00 цагт хаахаар шийдвэрлэсэн байсан юм. Гэвч цагийг нь тулгаж олноороо бүртгүүлэхээр дугаарлаж, ачаалал үүсгэж эхэлсэн учраас хугацааг хоёр хоногоор сунгажээ. Иймээс энэ сарын 13-ний 16.00 цагаар дуусах байсан бүртгэл гуравдугаар сарын 15-ний 16.00 цаг болж хоёр хоногоор сунгагдсан аж.
Г.ХОРОЛ