Их Британийн хааны гэр бүлтэй танилц

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Их Британийн хааны гэр бүлтэй танилц

Кейт Миддлтон, хунтайж Уильям, хунтайж Чарльз, хунтайж Гарри болон Элизавета II хатан хаан зэргийг та Их Британийн хааны гэр бүлийнхэн гэдгээр нь сайн мэдэх байх. Гэхдээ Хааны гэр бүлийн албан ёсны хөрөг зургийг сайн ажиглавал алдарт хүмүүсийн дэргэд танихгүй зүс царай байхыг олж харах боломжтой.

Майкл, Пиппа, Жеймс и Кэрол Миддлтон, хунтайж Чарльз, гүнгийн хатагтай Камилла, хунтайж Филипп, хунтайж Уильям, хунтайж Георг, гүнж Шарлотта, гүнж Кэтрин и хатан хаан Элизавета II

ХАТАН ХААН ЭЛИЗАВЕТА II

ХАТАН ХААН  ЭЛИЗАВЕТА II, 1972

ХАТАН ХААН ЭЛИЗАВЕТА II, 2015

Элизавета Александра Мария – хаан Георг VI болон хатагтай Боуз-Лайоны том охин. Мөн тэд Маргарет хэмээх гүнжтэй байсан ч 2002 онд цус харвалтын улмаас өөд болжээ.

ХАТАН ХААН ЭЛИЗАВЕТА II И ГҮНЖ МАРГАРЕТ, 1946

Хатан хаан Элизавета II-ийг ойр дотны хүмүүс нь бяцхан Лилибет хэмээн дууддаг байжээ. Түүний авга ах Эдуард VIII нь  Их Британи хаан ширээг залгамжлах ёстой байсан. Гэсэн ч Эдуард VIII Уоллис Симпсон хэмээх эмэгтэйтэй гэр бүл болохын тулд хаан ширээнээсээ татгалзсан түүхтэй. Иймээс Элизавета II нь улс орныг удирдах ажлыг хүлээн авчээ.

Одоогийн байдлаар хатан хаан Элизавета нь Их Британи түүхэн дэх хамгийн удаан улс орныг удирдаж байгаа хүнээр тодроод байгаа юм. Тэрээр 25 жил улс орныг удирдаж байгаа бөгөөд 2016 онд 90 насыг зоогложээ. Тэрээр дөрвөн хүүхэд, найман ач болон таван элэнц ач хүүтэй юм байна.

ХУНТАЙЖ ФИЛИПП

Хатан Хаан Элизавета II-ийн ирээдүйн сүйт залуугийн өвөө нь золгүйгээр өөд болж, авга ахыг хаан ширээнээс түлхэн унагаасны улмаас тэрээр эцэг эхийн хамт Грек руу явжээ. Харин эцэг эх нь салсны дараагаар Филипп Их Британи дахь хамаатан саднаа түшсэн билээ. Хатан Хаан Элизавета II болон Филипп нар нэгэн үдшийн хүлээн авалт дээр танилцаж, 1947 онд хуримаа хийсэн түүхтэй.

ХУНТАЙЖ ФИЛИПП, 1958

ХУНТАЙЖ ФИЛИПП БА ХАТАН ХААН ЭЛИЗАВЕТА II

ХУНТАЙЖ ЧАРЛЬЗ

Хатан Хаан Элизавета II болон хунтайж Филиппин анхны хүү  бол хунтайж Чарльз билээ. Тэрээр хатан хаан Элизавета II-гийн дараа хаан ширээг залгамжлах ёстой хүн юм. 1981 оны 7 дугаар сарын 29-нд  Чарльз хатагтай Диана Спенсертай гэр бүл болсон ч 1994 онд Чарльз Камилла Паркер-Боулзтай гэр бүлээс гадуур харилцаатай байснаа хүлээн зөвшөөрчээ. Улмаар Чарльз болон Диана нар 1996 онд салсны дараахан Диана гүнж авто ослоор амиа алдсан билээ.

ГҮНГИЙН ХАТАГТАЙ КАМИЛЛА

Бидний элэнц эмээ элэнц өвөө хоёр дотно харилцаатай байсан гэдгийг та нар мэдэх үү. Яагаад бид тийм байж болохгүй гэж” хэмээн хунтайж Чарльз болон Камилла Паркер-Боулз нарын харилцаа эхэлжээ. Тэд 1970-аад онд танилцаж, дотно харилцаатай байсан ч Элизавета II хатан хаан түүнийг үл тоон өөрийн хүүдээ сүйт бүсгүй олж өгөхөөр шийдэв  Харин арван жилийн дараа Чарльз и Камилла нар харилцаагаа сэргээж хунтайж Чарльз Диана гүнжээс салсан аж.  Диана гүнжийг хүндэтгэн Камилла Уэлийн гүнж хэмээх цолыг хүртэхээс татгалзаж, Корнуолийн гүнгийн хатагтай гэсэн даруухан цол зүүжээ.  Тэдэнд  хүүхэд байхгүй.  Харин Камилла нь анхны нөхрөөсөө хүү Том болон Лора хэмээх охинтой аж.

ХУНТАЙЖ УИЛЬЯМ

Хунтайж Уильям  нь хунтайж Чарльз болон Диана гүнжийн анхны хүү. Гэр бүлийн, эхийнхэн үхэл зэргээс болоод Уильям сэтгэлзүйн эмчид хүртэл хандаж байжээ. Хунтайж Уильям  Сент-Эндрюс их сургуульд суралцаж байхдаа ирээдүйн эхнэр болох Кейттэй учирсан билээ. Тэд одоогоор хунтайж Георг болон гүнж Шарлотта хэмээх хоёр хүүхэдтэй.

КЭТРИН ГҮНГИЙН ХАТАГТАЙ

Кейтийн түүх бол үнсгэлжингийн түүхтэй төстэй.  Түүний эцэг эх дундаж давхаргыг хүмүүс бөгөөд Party Pieces компани нь гэр бүлд нь амжилт авчирчээ. Кейт нь Пиппа болон Жеймс хэмээх хоёр дүүтэй.

ПИППА МИДДЛТОН БА ЖЕЙМС МЭТТЬЮС

ЖЕЙМС МИДДЛТОН БА ДОННА ЭЙР

Уильям болон Кэтрин нарын хуримын дараагаар Пиппа, Жейм нар олны анхаарлыг татаж эхэлсэн. Гэхдээ Пиппа маш хурдан хугацаанд энэ нөхцөл байдалтайгаа эвлэрсэн байдаг. Тэрээр ирэх 5 дугаар сард саятан Жеймсом Мэттьюстай хуримаа хийхээр төлөвлөж байна.  Харин Жеймс Миддлтон хааны гэр бүлтэй нэр холбогдсоны ачаар өөрийн хайртай бүсгүй, хөтлөгч Донна Эйртай танилцсан ч хосууд 2015 онд салжээ.

ХУНТАЙЖ ГЕОРГ БА ГҮНЖ ШАРЛОТТА

 Уильям болон Кейт Миддлтон нарын хүүхдүүд болох Георг болон Шарлотта нар нь хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор багтаж байна. Тэд Их Британи хаан ширээг залгамжлах хүмүүсийн гурав болон дөрөвдүгээр байранд бичигджээ.

ХУНТАЙЖ ГАРРИ

Хунтайж Гарри бол Чарльз болон Диана нарын хоёрдох хүү. Хэд хэдэн бүтэлгүй дурлалтай учирч байсан тэрээр жүжигчин Меган Марклд гэрлэх санал тавьжээ.

ГҮНЖ АННА

Анна бол хатан хаан Элизавета II-ийн ганц охин. Тэрээр морин спортоор хичээллэдэг бөгөөд 1976 оны Олимпийн наадамд оролцож байжээ.

МАРК ФИЛЛИПС

Гүнж Анна анхны нөхөр болох Марк Филлипстай морин спортоор хичээллэж байхдаа танилцжээ. Марк Филлипс нь 1972 оны морин спортын олимпын аварга, 1988 оны мөнгөн медальт билээ. Хосууд 1992 онд салжээ.

ПИТЕР ФИЛЛИПС

2003 онд Аннагийн хүү  Монреалийн Гран-при тэмцээний үеэр ирээдүйн эхнэр Отэм Келлитэй танилцжээ. Тэрээр Отэмд хааны гэр бүлд харьяалагддаг тухайгаа хэлж байгаагүй гэнэ. Гэхдээ Отэм  хунтайж Уильямийн тухай телевизийн нэвтрүүлэг үзэж байхдаа Питер Филлипсийн гаралыг мэджээ.

ЗАРА ФИЛИППС

Гүнж Анна болон Марк Филлиспийн охин Зара Филиппс нь эцэг эхийнхээ адил морин спортоор хичээллэдэг бөгөөд  регбигийн тамирчин Майкл Тиндалтай гэрлэжээ.

ТИМОТИ ЛОРЕНС

1992 онд Анна Британы BMC ажилтан дахин гэрлэжээ.

ХУНТАЙЖ ЭНДРЮ

Хатан хаан Элизавета II болон хунтайж Филиппын гурав дах хүү Эндрю нь хаан ширээ залгамлах ёстой хүмүүсийн зургаадугаарт бичигдсэн байна. Тэрээр 1986 онд зохиолч Сара Фергюсонтай гэрлэсэн хэдий ч арван жилийн дараа салжээ.

САРА ФЕРГЮСОН

Эндрютэй гэрлэсний дараа Сара Йоркийн гүнгийн хатагтай гэсэн цол авсан ч ард түмэн түүнийг Ферги хэмээн нэрлэжээ.  Хэдийгээр Сара Эндрюгээс салсан ч тэрээр хааны гэр бүлд өөрийн нэр хүндээ хадгалсаар байгаа юм.

ГҮНЖ БЕАТРИС

Эндрю болон Сара нарын том охин 1988 оны наймдугаар сарын найманд оройн найман цаг арван найман минутанд мэндэлжээ. Тэрээр хааны гэр бүл ажлын туршлага хуримтлуулах ёстой байсан ч 19 настайгаа Selfridges их дэлгүүрийн VIP харилцагч нартай ажилладаг байжээ.

ГҮНЖ ЕВГЕНИЯ

Эндрю болон Сарагийн бага охин гүнж Евгения нв Их Британий хамгийн атаархмаар сүйт бүсгүйчүүдийн тоонд ордог. 26 настай Евгения хувийн амьдралынхаа тухай олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй бөгөөд бусдын адил амьдарч Hauser & Wirth хэмээх уран зургийг галерейд ажиллаж байна.

ХУНТАЙЖ ЭДВАРД

Хатан хаан Элизавета II бага хүү Ardent Productions хэмээх телевизэд олон жил ажилласан билээ. Тэрээр хамт ажилладаг Софи Рис-Жонстой 1999 онд гэр бүл болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ELLE

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж