Хуучирсан мэдээ: 2017.03.11-нд нийтлэгдсэн

Тавиад оны Сөүл хот

Энэ долоо хоногийн онцлох фото нийтлэл “Тавиад оны Сөүл хот”-ыг уншигч та бүхэндээ дахин хүргэж байна. 

1953 онд залуу цэрэг Хан Ён Су (Han Youngsoo) дайнаас эх орондоо эргэн иржээ. Харин энэ үед Сөүл хот балгас болчихсон байлаа. Хорин настай залуугийн хувьд фото зураг авах тэр мөч л түүнийг аз жаргалтай болгож байжээ. Ийнхүү Хан Ён Су олон жилийн турш Сөүл хэрхэн Ази тивийн томоохон мегаполис хотын нэг болон хөгжсөн түүхийг өөрийн хальсандаа буулгасан юм. Түүний зураг Сөүл хотын шинэ барилга байгууламж, иргэдийн өдөр тутмын амьдрал зэргийг өгүүлнэ. Энэ түүхийн талаарх үзэсгэлэнг “Han Youngsoo: Photographs of Seoul 1956–1963” өнөөдөр Нью-Йорк хотноо олон нийтэд дэлгэжээ.

1933 онд  Хан Ён Су Кэсон хотноо чинээлэг гэр бүлд төржээ. Удалгүй түүний гэр бүл Сөүл хот руу нүүжээ.

Хан Ён Су дээд боловсролтой нэгэн. Ирээдүйн зурагчин маань хүүхэд насандаа мэргэжлийн уран зургийн багш нарын шавь байжээ. Гэсэн хэдий ч тэрээр зураач болохыг хүссэнгүй. Харин зурагчин болохоор шийдсэн юм.

Хан Ён Су17 насандаа цэрэгт явсан бөгөөд 1950 онд дайнд явжээ.

Дайны харгислал залууд маш хүчтэй нөлөөлж олон жил тэрээр сэтгэлийн гүн хямралтай амьдарч байв.

1953 онд дайнаас эргэн ирсэн 20 настай залуу зурагчны мэргэжлээр суралцахаар шийджээ.

Харин Хан Ён Сугийн ихэнхи хамаатан садан нь тухайн үед Кэсон хотноо үлдсэн бөгөөд өнөөдөр тэд БНАСАУ-ын нэг хэсэг болсон билээ.

Хан Ён Су хотын гудамжны зургийг авах их дуртай байжээ. Улмаар түүнд дайны дараа сэргэн босч буй Солонгос улсын уур амьсгалыг өөрийн хальсандаа буулгах боломж олдсон юм.

“Дайн  бүгдийг булаан авсан. Дайн бидний ойр дотны хүмүүс, хөршүүдийг дэвсэлсэн. Бидний найдварыг үгүй хийсэн. Дайн бидэнд балгас, цөхрөл, өсгөлөн уй гашуу үлдээсэн” хэмээн зурагчин өгүүлжээ

Би фронтын тэргүүн шугаманд байсан. Олон хүмүүсийн үхлийн гэрч болсон хэмээн зурагчин дурсав.

“Би тэрхүү аймшигт үйл явдлыг одоо хүртэл санадаг. Дайны дараа намайг дайны тортогын үлдэгдэлтэй амьдрал угтан авсан. Хамгийн гайхалтай нь хүмүүс энэ их уй гашууг даван туулж, ирээдүйн амьдралынхаа төлөө зүтгэж байсан” – Хан Ён Су өгүүлэв.

Залуу зурагчин Сөүл хотын иргэдийн тэсвэр тэвчээрийг шагшин биширч байв. “Улс оронд эмх замбараагүй байдал, шок, цөхрөл ноёрхож байсан ч хүмүүс энэ дэлхийд өөрийн байр сууриа олох, сэргэн мандах их үйлсийн төлөө тэмцэж байв”

“Би хотын болон орон нутгийн иргэд хэрхэн энх тайван амьдрал руу эргэж байгааг харсан. Хөдөлгөөн ихтэй зах, хүүхдийн инээд, шуугианыг би мартсан байжээ. Удаан байсан. Гэхдээ дайнд үрэгдсэн хүн төрөлхтөн сэргэн мандаж буйг би харсан.

Тэрээр сэргэн мандаж буй Сөүл хотын дүрсийг 30 жилийн туршид өөрийн хальсандаа буулгажээ.

Сөүл хотын зургийг авах хүсэл мөрөөдөл нь Хан Ён Суг амьдралын шинээр харах боломжийг олгож байсан юм.

1960 оны эхээр Хан Ён Су Өмнөд Солонгос улсад “Реалист зургийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулжээ.

Тэрээр загварын болон сурталчилгааны зураг авалтанд амжилттай өсч дэвшиж байсан ч хотын амьдралын зургийг авах ажлаа үргэжлүүлсээр байв.

Тэрээр 1966 онд өөрийн зургийн студийг байгуулсан нь өнөөдөр солонгосын зургийн зах зээлийн тэргүүлэгчдийн нэг студи болов.

1987 онд Хан Ён Су “Дайны дараах Солонгосын амьдрал 1956-1960 он” зургийн үзэсгэлэнгээ танилцуулав.

Хан Ён Су-гийн зургийн ажил гүн өгүүлэмж, цаг хугацааны мэдрэмжтэй байдлаараа бусдаас ялгарч байв.

Хан Ён Су 1999 онд өөд болжээ.

Түүний охин Хан Сон Чжон 2014 болон 2015 онд эцгийнхээ хоёр зургийн цомог болох “Сөүл: шинэ цаг” болон “Нэгэн удаа”-ийг  олон нийтэд танилцуулсан юм.

Хан Сон Чжоны дэмжлэгтэйгээр “Хан Ён Су” сан үүсгэн байгуулагджээ. Тус сан нь алдарт зурагчны үзэсгэлэнг дэлхийн дахинд дэлгэн үзүүлдэг юм.

Эх сурвалж: LENTA

Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж