Нийслэлийн Засаг даргын санаачлагаар хэрэгжсэн “Миланы өсвөрийн зуслан Улаанбаатар 2011” төслийн хүрээнд 200 өсвөрийн хөлбөмбөгчнийг гурав хоногийн сургалтад хамруулснаас 24 дүгээр сургуулийн Т.Анхбаяр, А.Мөнх-Оргил, 97 дугаар сургуулийн С.Мэндсайхан, Сэлэнгэ аймгийн 4 дүгээр сургуулийн Г.Ганбаяр нар шалгарчээ. “Хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод, ойлгомжтой байсанд хүүхдүүд талархалтай байна. Дэлхийд данстай тамирчин дасгалжуулагчдийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн та бүхэндээ өндөр амжилт хүсье. Та бүхэн бол саяхан байгуулагдсан “РС Улаанбаатар” хөлбөмбөгийн багийн ирээдүйн тамирчид. Цаашид хөлбөмбөгийн одууд монголд уригдах биш монгол хүүхдүүд дэлхийд од болон гялалзах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хотын дарга энд хэлсэн үгэндээ онцолсон. Мөн 24, 97 гээд гадна талбайн тэр дундаа хөлбөмбөгийн талбайн тохижилт сайтай сургуулиудаас хүүхдүүд шалгарсан нь нийгмийн хөрөнгө оруулалтын зөв бодлогын үр дүн түрүүчээсээ гарч буйн илрэл гэж үзэж буйгаа дурдаад, цаашид ч энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ илэрхийлсэн Түүнчлэн уулзалтын үеэр дэлхийд нэр хүндтэй багш, дасгалжуулагчдыг урьж, хүүхэд багачууддаа тэдний мэдлэг чадвараас нь заалгах боломжийг олгож, энэхүү ажлыг ивээн тэтгэж, хамтран ажилласан АПУ, Оргил, Оюуны ундраа, Сод Монгол зэрэг компанийн удирдлагад хотын дарга талархал илэрхийлээд, зохион байгуулагчдын зүгээс талархлын дурсамж гардууллаа. “Төсвөөс нэг ч төгрөг зарцуулалгүйгээр та бүхний тусламжтайгаар хөлбөмбөгийн анхны уулзалтыг амжилттай зохион байгуулсандаа талархалтай байна. Энэ бол та бүхний ирээдүйнхээ төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт юм” гэдгийг хотын дарга онцолсон байна.
Хотын дарга ирээдүйн хөлбөмбөгчдийг хүлээн авч уулзлаа
20 дугаар зууны Италийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франко Барези тэргүүтэй Миланы дасгалжуулагчдын хараанд өртөж, 10 дугаар сард Италид болох “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцох эрхээр шагнуулсан 4 хүүхдийг хотын дарга өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn