Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

IQ-гаа шалгаж үзээрэй

IQ гэдэг үг бидэнд танил болоод багагүй хугацаа өнгөрсөн. Хүн бүр өөрийн IQ-гаа хэр болохыг мэдэхийг хүсч, төлбөртэйгөөр хүртэл тест бөглөж байсан үе саяхан. Тэгвэл ухаалаг гар утсанд зориулсан төрөл бүрийн IQ тестүүд байдаг.

Үүнээс нэгэн сонирхолтой тестийн апп-ыг танилцуулж байна. Best IQ Test нэртэй энэхүү апп нь төрөл бүрийн сонирхолтой даалгаврыг гүйцэтгүүлж таны мэдлэгийг сорино. Нийтдээ 5 үетэй ба 60 бодлоготой. Эхний бодлогыг хүмүүсийн 90 хувь нь зөв хийж чаддаг бол сүүлийнхийг нь ердөө 5 хувь нь л амжилттай гүйцэтгэсэн гэжээ.

Та ч гэсэн өөрийн IQ-г сориод үзээрэй.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж