“Ромео Жульетта”-тай өнжих өдрүүд

Хуучирсан мэдээ: 2017.03.06-нд нийтлэгдсэн

“Ромео Жульетта”-тай өнжих өдрүүд

Улсын драмын эрдмийн театраас гуравдугаар сарыг сонгодог жүжгийн өдрүүд болгосон. Үзэгчдээ дэлхийн сонгодог бүтээлээр амьсгалах болсон театрын уран бүтээлчдийн тоглолтын салхийг У.Шекспир “Ромео Жульетта” жүжиг хагалах юм. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан тус жүжгийг өнөөдрөөс эхлэн гурван өдөр тоглох юм байна. Харин энэ жүжгийн гол дүр болох үзэсгэлэнт Жульеттад шинэ жүжигчин тоглохоор болжээ. Энэхүү дүрд сонгон шалгаруулалт явуулсны эцэст Г.Номууныг тоглуулахаар болсон байна. 2013 оноос эхлэн театрын жүжигчнээр ажиллаж байгаа Г.Номуун “Үнсгэлжин” жүжгийн гол дүрээс гадна “Ромео Жульетта”-гийн Монтекийн хатагтай, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шива гүнж зэрэг олон дүрийг амилуулжээ. Түүний хувьд “Гэгээн муза” наадмаас нэг хүний жүжгийн төрлөөр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан юм.

“Ромео Жульетта”-гийн Жульеттагийн дүрийг бүтээж, “Гэгээн муза 2016” наадмын шилдэг гол дүрийн шагналыг авч байсан О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр болсон байна. Тиймээс театрын зүгээс Жульеттагийн дүрд сонгон шалгаруулалтыг явуулж, Г.Номууныг сонгожээ.

“СОНГОДОГ ЖҮЖГИЙН ӨДРҮҮД” III.06-30

У.Шекспир “Ромео Жульетта”

  • III.6-ны 19.00, III.07, III.8-ны 14.00, 19.00 цагаас

Софокл “Эдип”

  • III.11, III.12-ны 18.00 цагаас

Г.Ибсен “Нора”

  • III.15 – 19.00 цагт

М.Сервантес “Кихот ноён”

  • III.16, III.29-ний 19.00 цагаас

У.Шекспир “Гамлет”

  • III.26-ны 18.00, III.27-ны 19.00 цаг

В.Хюго “Парисын дарь эхийн сүм”

  • III.30-ны 19.00 цагаас тус тус тоглох аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж