“Дүнжингарав” уралдааны бүртгэл явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.04-нд нийтлэгдсэн

“Дүнжингарав” уралдааны бүртгэл явагдаж байна

Хурдан морины хаврын болон зуны уралдаан “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаанаар эхэлнэ. Жилийн өнгө тольдох “Дүнжингарав” уралдаан маргааш Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болох юм. Уралдааны бүртгэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Өлзий хорооллын дунд сургууль дээр явагдаж байна. Мөн бүртгэлийг маргааш Цагаан хөтөлд авах бөгөөд уралдаан болохоос хоёр цагийн өмнө хаах аж.

“ДҮНЖИНГАРАВ 2017” УРАЛДААНЫ ХУВААРЬ: /2017.03.05/

  • 07.00 – Эрлийз дээд нас мордох
  • 09.00 – Азарга мордох
  • 11.30 – Азарга барианд орох
  • 11.40 – Уралдааны нээлт, урлагийн тоглолт
  • 12.10 – Их насны морьд мордох
  • 14.30 – Соёолон насны морьд мордох
  • 17.00 – Цоллох, бай шагнал гардуулах

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж