Хятадын шатарчин дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.04-нд нийтлэгдсэн

Хятадын шатарчин дэлхийн аварга боллоо

Иран улсын Тегеран хотноо явагдсан эмэгтэй шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хятадын их мастерын ялалтаар өндөрлөлөө.

Дэлхийн 64 шилдэг эмэгтэй шатарчин хасагдах системээр тоглосноос шигшээ тоглолтод Хятадын их мастер Тан Чжуни, Украйны их мастер Анна Музычук нар үлдээд байсан юм. Хоёр шилдэг шатарчны тоглолт тэнцээгээр өндөрлөсөн. Ингээд нэмэлт тоглолт 25 минут+10 секундын өсөх хяналттай түргэн тоглолтод Хятадын их мастер 1.5-0.5 онооны харьцаагаар хожиж, дэлхийн аварга боллоо. Энэ жил 25 настай Тан Чжуни дэлхийн чансааны 13-т бичигдлээ.

Эх сурвалж: http://www.2700chess.com

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж